Эрчим хүчний аудит

Их наяд плаза

plan

Эх газар ХХК-ийн Их наяд плаза барилгад анхан шатны (ерөнхий) аудит хийлээ. Тус аудитаар барилгын 2020-2021 оны эрчим хүчний дундаж хэрэглээгээр суурь үзүүлэлтийг тодорхойлж, хөрөнгө мөнгө зарахгүйгээр эсвэл хамгийн бага зардлаар эрчим хүч хэмнэх боломжуудыг судлаж зөвлөв. Гэрээнд заасны дагуу аудитын тайланг 2022 оны 10-р сарын 24-нд Захиалагчид хүлээлгэн өглөө.
Байгууллагын бизнес төлөвлөгөө, санхүүгийн чадавхи, удирдлагын саналыг үндэслэн Аудитын тайланд тусгасан зөвлөмжүүдээс 10 ажлыг сонгон авч 2022-2025 онд хэрэгжүүлэх “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө”-нд тусгав. Хэрэглэгч төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлбэл жилд жилд 161.38 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой.

Cоёолж ХХК

plan

Cоёолж ХХК-ийн Шинэ тэрэг палаза, Цэцэг төв барилгуудад анхан шатны (ерөнхий) аудит хийлээ. Тус аудитаар барилгын 2020-2021 оны эрчим хүчний дундаж хэрэглээгээр суурь үзүүлэлтийг тодорхойлж, хөрөнгө мөнгө зарахгүйгээр эсвэл хамгийн бага зардлаар эрчим хүч хэмнэх боломжуудыг судлаж зөвлөв. Гэрээнд заасны дагуу аудитын тайланг 2022 оны 10-р сарын 24-нд Захиалагчид хүлээлгэн өглөө.
Байгууллагын бизнес төлөвлөгөө, санхүүгийн чадавхи, удирдлагын саналыг үндэслэн Аудитын тайланд тусгасан зөвлөмжүүдээс 7 ажлыг сонгон авч 2022-2025 онд хэрэгжүүлэх “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө”-нд тусгав. Хэрэглэгч төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлбэл жилд жилд 131 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой.

Хангай дээд сургуульд хийсэн эрчим хүчний аудит

plan

2021 оны 05-р сарын 10-наас 8-р сарын 17-ны хооронд Хангай дээд сургуулийн эзэмшлийн барилгуудад эрчим хүчний анхан шатны аудит хийх төслийг бие даасан аудиторын эрхийн хүрээнд амжилттай хэрэгжүүллээ. Эрчим хүчний аудитын төслийг анх удаа ЕСБХБ-ны тэтгэлэгт хамруулсан нь өмнөх төслүүдээс онцлог байлаа.
Хангай дээд сургуулийн эзэмшлийн объектуудын эрчим хүчний хэрэглээнд дүн шинжилгээ хийж, хөрөнгө мөнгө зарахгүйгээр эсвэл хамгийн бага зардлаар эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжийг тодорхойллоо. Аудитын тайланд халаалтын болон цахилгааны зардлыг бууруулах, дотор агаарын чанарыг сайжруулах, менежментийг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр 22 зөвлөмж өгснөөс 10 ажлыг сонгож 2024 он хүртэл хэрэгжүүлэх “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө”-нд тусгаж баталгаажууллаа.


Эдгээр ажлуудыг хэрэгжүүлснээр хэрэглэгч жилд 352.9 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой.

МТҮП-ийн эрчим хүчний аудит

plan
МТҮП ТӨААТҮГ-ын эзэмшлийн барилгын Өргөө-2 кинотеатраас бусад хэсгийн цахилгаан хангамжийн системд хэсэгчилсэн аудит хийлээ. Тус аудитаар Өргөө-2 кинотеатраас бусад хэсгийн цахилгаан хангамжийн системийн эрчим хүчний үр ашигтай байдлыг дээшлүүлэх шийдлийг тодорхойлж, найдвартай ажиллагааг сайжруулах арга аргачлалыг зөвлөсөн. Мөн байгууллагын бизнес төлөвлөгөө, удирдлагын саналыг үндэслэн техникийн шинэчлэл хийх боломж, СЭХ-ний нөөц ашиглах боломжуудыг судлаж зөвлөв. Гэрээнд заасны дагуу аудитыг 06 сарын 26-аас 9-р сарын 20-ны хооронд гүйцэтгэж тайланг захиалагчид хүлээлгэн өглөө.

Байгууллагын бизнес төлөвлөгөө, санхүүгийн чадавхи, удирдлагын саналыг үндэслэн Аудитын тайланд тусгасан зөвлөмжүүдээс 6 ажлыг сонгон авч 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө”-нд тусгав. Эдгээр ажлуудыг хэрэгжүүлснээр хэрэглэгч жилд 57.9 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой.

Гутал ХК-д хийсэн эрчим хүчний аудит

gutal

2020 оны 11-р сараас 2021 оны 2-р сарын хооронд бие даасан даасан аудиторын эрхийн хүрээнд Гутал ХК-ийн эзэмшлийн объектуудад эрчим хүчний аудит хийлээ. Энэхүү аудитаар Гутал ХК-ийн эзэмшлийн үйлчилгээний зориулалттай 68 объектын эрчим хүчний өнөөгийн байдалд үзлэг, хэмжилт, дүн шинжилгээ хийж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга аргачлалыг тодорхойлж, дүгнэлт зөвлөмж бүхий аудитын тайланг хүлээлгэн өглөө. Гутал ХК-ийн удирдлага, эрчим хүчний менежертэй хамтран аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж ЭХЗХ-нд хүргүүллээ. Төлөвлөгөөнд хамгийн бага зардлаар хэрэгжүүлж болох 16 төрлийн ажлуудыг тусгасан. Дээрх ажлуудыг хэрэгжүүлснээр 1,3 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой.

Эрдэнэт баяжуулах үйлдвэрт хийсэн эрчим хүчний аудит

erdenet

2019 оны 10-р сараас 2020 оны 8-р сарын хооронд Киловатт цаг ХХК-тай хамтран Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрт Киловатт цаг ХХК-тай хамтран эрчим хүчний дэлгэрэнгүй аудит хийлээ. Баяжуулах үйлдвэрийн эзэмшлийн 94000 м² талбай бүхий 20 барилга байгууламж, 20 галарей, 1 туннелийн агаар сэлгэх төхөөрөмж, дулааны эрчим хүчний хэрэглээнд үзлэг, хэмжилт, дүн шинжилгээ хийж, дулаан агаар сэлгэлтийн системийн үр ашиг багатай, ашиглалтын хугацаа дууссан тоног төхөөрөмжүүдийг солих сайжруулах арга аргачлалыг тодорхойлсон зөвлөмж, хөрөнгө оруулалтын тооцоо бүхий аудитын тайланг хүлээлгэн өгсөн. Аудитын тайланд дулаан алдагдлыг бууруулах 7 шийдэл, агааржуулалтын системийг сайжруулах 19 шийдэл, тоосжилтыг бууруулах 9 шийдэл санал болгосон. Баяжуулах үйлдвэрийн удирдлага болон эрчим хүчний менежертэй хамтарч эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулж, ЭХЗХ-нд хүргүүлсэн. Төлөвлөгөөнд 2021-2023 онд хэрэгжүүлэх 56 төрлийн ажлыг тусгасан.

TTGVCO Зүүн цанхийн уурхайд хийсэн эрчим хүчний аудит

3

Мөнхийн баян гал цементийн үйлдвэрт хийсэн эрчим хүчний аудит

4

Киловатт цаг ХХК-ийн аудитын баг үүрэг хүлээсэн хэрэглэгч болох Мөнхийн баян гал ХХК-ийн Төв аймгийн Сэргэлэн нумын нутагт байрлах цементийн үйлдвэрт 2019 оны 10-р сарын 5-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд эрчим хүчний иж бүрэн аудитын гэрээ байгуулж ажиллалаа. Аудитын гол зорилго нь Монгол улсын Эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээ болон үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, нэгж бүтээгдэхдүүнд ногдох эрчим хүчний хэрэглээг бууруулах, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах боломжийг судлан зөвлөмж өгөх явдал юм. Эрчим хүчний аудитын хамрах хүрээнд тус үйлдвэрийн цогцолборын суурьшлын бүс, үйлдвэрийн бүс, үйлдвэрийн хэсгийн туслах байгууламж бүхий хэсгүүдэд цахилгаан хангамж, дулаан хангамж, халаалт агаар сэлгэлтийн систем болон барилгуудад дулаан алдагдалдлыг тодорхойлох ажлуудыг багтаасан. ХХЯ-ыг 1,5 сая тонноор бууруулах урьдчилсан тооцоолол гарсан.

JNOD цахилгаан халаагуурт хийсэн эрчим хүчний аудит

juniod

2019 онд JNOD агшин зуур цахилгаан халаагчид эрчим хүчний аудит хийж, ХААН банкны ногоон зээлд хамруулах бүтээгдэхүүний жагсаалтад бүртгүүлэв. JNOD агшин зуур цахилгаан халаагчийн өндөр үр ашиг бүхий патентлагдсан технологид сайжруулсан шахмал хөнгөн цагаан, зэвэрдэггүй ган, никель-хром зэрэг материалыг ашигласнаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлжээ. Усны болон цахилгаан эрчим хүчний алагдал маш бага. Зэвэрдэггүй гангаар хийсэн усны урт суваг нь температурын тогтвортой байдлыг хангана. Халаалтын хоолойг хавтгай байдлаар тарааж гадаргуугийн дулааны ачааллыг бууруулснаар халаалтын элементийн ашиглалтын хугацааг нэмэгдүүлсэн байна. Зураг-1-д халаагч элементийг бүтцийг харуулав.

Орчлон ахлан сургуулийн зураг төслийн эрчим хүчний аудит

orchlon

ЭХЗХ-ны барилгын аудит (дадлага ажил)

2017 онд Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд барилгын зураг төсөл, ашиглалтанд хүлээж авсан акт, барилгын ашиглалтын байдал, эрчим хүч нийлүүлэгч байгууллагуудын тавьж байсан нэхэмжлэхүүдийн хэмжилт, үнэ бодолтын бодит байдал, чанар, давтамжийг задлан шинжлэх, хямд зардлаар эрчим хүчний хэмнэлт гаргах боломжийн талаар санал, зөвлөмж боловсруулах зорилготой ажиллаа.

barilga

Эрчим хүчний жишиг аудит

  • ХААИС
  • Чингис зочид буудал
  • УБДС ТӨХК
  • УБЦТС ТӨХК
  • ДЦС-3 ТӨХК
  • Налайх ДС ТӨХК
  • Витафит үйлдвэр

Эрчим хүчний удирдлагын тогтолцооны чиглэлээр хийсэн ажлууд

ISO 50001:2018 стандартын орчуулга

iso

  • Ажлын нэр: “Эрчим хүчний удирдлагын тогтолцооны MNS ISO-50001:2018 стандарт”-ын орчуулга
  • Захиалагч: Обсерв ХХК
  • Оролцоо: Туслан гүйцэтгэгч
  • Хэрэгжүүлсэн огноо: 2019 оны 7-р сар
  • Гүйцэтгэсэн ажил: Хавсралт-А “Стандартыг хэрэгжүүлэх аргачлал”

ТЕСО ХХК Милко үйлдвэрийн дотоод аудитын хяналтын хуудас

teso
  • Ажлын нэр: “TЕСО МИЛКО үйлдвэрт ISO-50001:2018 стандарт хэрэгжүүлэх төсөл”
  • Захиалагч: Обсерв ХХК
  • Оролцоо: Туслан гүйцэтгэгч
  • Хэрэгжүүлсэн огноо: 2019 оны 8-р сар
  • Гүйцэтгэсэн ажил: “TЕСО МИЛКО үйлдвэрт ISO-50001:2018 стандарт хэрэгжүүлэх төсөл”-ийн хүрээнд дотоод аудиторуудад зориулж “Компрессорын ажиллагааны хяналтын хуудас” боловсруулсан

Эрчим хүчний үр ашиг семинар

seminar
  • Ажлын нэр: “ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ БА ҮР АШИГ” семинар
  • Захиалагч: Обсерв ХХК
  • Оролцоо: Семинар зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн, Модератор, Илтгэгч
  • Хэрэгжүүлсэн огноо: 2019 оны 10-р сарын 23-ны өдөр
  • Гүйцэтгэсэн ажил:
    • Семинарыг угтаж ISO-50001:2018 стандартыг олон нийтэд таниулан суртачлах мэдлэг хуваалцах уулзалтыг 2019 оны 8-9-р саруудад 3 удаа зохион байгууллаа.
    • Семинарт оролцогчид, илтгэгч нар, ивээн тэтгэгч, шийдвэр гаргагч байгууллагуудыг Обсерв ХХК-тай холбоо тогтоож;
    • “ISO-50000 бүлгийн стандарт” илтгэл тавьж;
    • “Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд Эрчим хүчний удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр хэлэлцүүлэгийг удирдав.

ISO 50001:2018 стандартын мэдлэг хуваалцах уулзалтууд

  • Ажлын нэр: ISO-50001:2018 стандартын мэдлэг хуваалцах уулзалтууд
  • Захиалагч: Обсерв ХХК
  • Оролцоо: Сургагч багш
  • Хэрэгжүүлсэн огноо: 2019 оны 8-9-р саруудад
  • Гүйцэтгэсэн ажил:ISO-50001:2018 стандартыг олон нийтэд таниулан суртачлах, татан оролцуулах зорилгоор Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO-50001:2018 стандартын бүтэц, агуулга, зорилго, түүнийг хэрэгжүүлэх шаардлага, ач холбогдол, эрчим хүчний аудитаас ялгагдах ялгаа зэргийг тайлбарлав.

Эрдэм шинжилгээ судалгааны ажлууд

НҮБ-ын “Барилгын НАМА” төсөл

nama

Монгол улсын “Түлш эрчим хүчний нэгдсэн баланс” судалгааны ажил

ТЭХ-ний нэгдсэн баланс
Ө