Сургалт
Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, хүлэмжийн хийн ялгарлыг бууралтыг тооцох, Эрчим хүчний удирдлагын тогтолцооны стандарт, эрчим хүчний аудит, эрчим хүчний өгөгдөл ба тэдгээрийн дүн шинжилгээ, барилгын эрчим хүчний хэрэглээний ангилал түүнийг тооцох аргачлал, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологиуд, дулаан алдагдлын хэмжилт, эрчим хүчний хэмнэлтээс эдийн засгийн үр ашгийг тооцоолох, ашиглалт шуурхай ажиллагаа, цахилгаан байгууламжийн аюулгүй ажиллагаа, гэх мэт олон төрлийн сургалтуудыг зохион байгуулж байна.
Сургалт зохион байгуулах процесс
Өмнө хийсэн судалгааны ажлууд, оролцсон төсөл хөтөлбөрүүдээс олж авсан туршлагад үндэслэн сургалтын материалыг боловсруулдаг. Сургалтын дараа оролцогч нараас сэтгэл ханамжийн судалгаа авч, сургалтын модульд тасралтгүй сайжруулалт хийдэг. Мөн сургалт дууссанаас хойш үйлчлүүлэгч сурч мэдсэнээ ажил дээрээ хэрэгжүүлэх бөгөөд 7 хоногийн дараа сургалтаас ойлгоогүй, амьдрал дээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй хэсгийн талаар багштайгаа ганцаарчлан уулзаж зөвлөгөө авах 1 цагийг олгодог. Сургалт хөтөлбөрийг үйлчлүүлэгчийн онцлогт тохируулан ойлгоход хялбар байдлаар бэлтгэж, тогтмол сайжруулалт хийдэг тул манай сургалтууд хөрсөн дээр буусан, өгөөжтэй байх болно.
Танд эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр сургалт шаардлагатай байгаа бол энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
СТАТИСТИК, ДАНСНЫ СУРГАЛТУУД
Эрчим хүчийг хэмнэх цаад санаа нь байгаль нөөцийг зохистой зарцуулах, улс орны хөгжлийн чиг хандлага, эдийн засаг, дэлхийн дулаарал, уур амьгалын өөрчлөлт гэх мэт томоохон асуудлуудтай холбогддог. Тиймээс дээрх ойлголтуудыг өгөхийн тулд өөрийн судалсан мэдээллээ та бүхэнтэй дараах сургалтуудаар дамжуулан хуваалцахад бэлэн байна- Сургалтын сэдэв: БАЙГАЛЬ ОРЧНЫ ТАТВАРЫН ДАНС
- Огноо: 2018 оны 6-р сарын 4-ны өдөр
- Сургалтанд хамрагдагсад: Эрчим Хүчний Эдийн Засгийн Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтнууд
- Сургалт зохион байгуулсан газар: Эрчим Хүчний Эдийн Засгийн Хүрээлэнгийн хурлын өрөө
- Сургалтын агуулга: Байгаль орчинд сөрөг нөлөөтэй нь нотлогдсон аливаа зүйлийн биет нэгж нь татварын суурь болдог. Байгаль орчны татварын дансыг эрчим хүчний биет бүтээгдэхүүн, тээврийн татвар, бохирдлын татвар, байгалийн нөөцийн татвар гэж ангилдаг. Эдгээр ангилалын ялгааг статистиктай холбож тайлбарлана.
- Сургалтын сэдэв: МАТЕРИАЛЫН УРСГАЛЫН ДАНС
- Огноо: 2018 оны 6-р сарын 4-ний өдөр
- Сургалтанд хамрагдагсад: Эрчим Хүчний Эдийн Засгийн Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтнууд
- Сургалт зохион байгуулсан газар: Эрчим Хүчний Эдийн Засгийн Хүрээлэнгийн хурлын өрөө
- Сургалтын агуулга: Байгаль орчноос эдийн засагт ашигласан материалын урсгалын статистик үзүүлэлтүүдийг тодорхойлсон хүрээг Материалын урсгалын дансаар илэрхийлдэг. Эдийн засгийн өсөлт болон байгалийн баялгийн үр ашигтай хэрэглээг хэмжснээр дотоод гадаадын эдийн засаг нь байгаль орчинтой хэрхэн харилцан холбогдож буйг тайлбарлана.
- Сургалтын сэдэв: ЭРЧИМ ХҮЧНИЙ БИЕТ УРСГАЛЫН ДАНС
- Огноо: 2018 оны 6-р сарын 4-ны өдөр
- Сургалтанд хамрагдагсад: Эрчим Хүчний Эдийн Засгийн Хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтнууд
- Сургалт зохион байгуулсан газар: Эрчим Хүчний Эдийн Засгийн Хүрээлэнгийн хурлын өрөө
- Сургалтын агуулга: Эрчим хүчний биет урсгалын данс нь байгалиас шууд ашиглах эрчим хүчний орц, эрчим хүчний бүтээгдэхүүн, эрчим хүчний үлдэгдлийн урсгалыг бүртгэнэ. Эрчим хүчний статистик, баланс, дансны ялгаа, Эрчим хүчний биет урсгалын данс, түүнтэй холбоотой статистик мэдээллүүдийг тайлбарлах болно.
Эрчим хүчний удирдлагын тогтолцооны стандарт
Засгийн газрын 2017 оны 274 дүгээр тогтоолоор батлагдсан 2018-2022 онд хэрэгжүүлэх “Эрчим хүчний хэмнэлтийн хөтөлбөрт” Эрчим хүчний удирдлагын тогтолцооны стандартыг 70 гаруй байгууллагад нэвтрүүлэх зорилт тавьсан байдаг. Гэтэл дээрх стандартыг олон нийтэд таниулан суртачлах, хэрэгжүүлэх ажил төдийлөн хангалтгүй байна. Иймд 2019 онд Обсерв ХХК-тай хамтран Иймд ISO-50001:2018 стандартыг орчуулж СХЗГ-ын Цахилгаан техникийн хороогоор батлуулахын зэрэгцээ стандартыг олон нийтэд таниулан суртачлах ажлыг мэдлэг хуваалцах уулзалт болон семинар зохион байгуулах замаар хэрэгжүүлж ирлээ.
- Сургалтын сэдэв: ISO-50000 БҮЛГИЙН СТАНДАРТУУД
- Огноо: 2019 оны 10-р сарын 23-ны өдөр
- Сургалтанд хамрагдагсад: Эрчим хүчний хэмнэлт ба үр ашиг семинарт оролцогсод
- Сургалт зохион байгуулсан газар: “IBIS Styles Ulaanbaatar” зочид буудлын хурлын танхим
- Сургалтын агуулга:Эрчим хүчний удирдлагын тогтолцооны хөгжлийн түүх, стандартын үндсэн нэр томъёо болон тодорхойлолтууд, ISO-50000 бүлгийн голлох стадартууд тэдгээрийн ялгаа, Эрчим хүчний аудитын ISO-50002 стандарын агуулгын талаар тайлбарлана.
- Сургалтын сэдэв: ISO-50001:2018 СТАНДАРТ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГА
- Огноо: 2019 оны 10-р сарын 23-ны өдөр
- Сургалтанд хамрагдагсад: Эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн байгууллагуудын эрчим хүчний хэмнэлт хариуцсан менежерүүд
- Сургалт зохион байгуулсан газар: Обсерв консалтинг ХХК-ийн сургалтын танхим
- Сургалтын агуулга: Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO-50001:2018 стандартын бүтэц, агуулга, зорилго, түүнийг хэрэгжүүлэх шаардлага, ач холбогдлын талаар тайлбарлана. Мөн ISO-50001:2018 стандарт нэвтрүүлэх нь эрчим хүчний аудит хийлгэхээс юугаараа ялгагддагийг тайлбарлана.