Эрчим хүчний аудит

audit
Эрчим хүчний аудитыг анхан шатны, хэсэгчилсэн, дэлгэрэнгүй гэж ангилна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу. *(ЗГ-ын 2019 оны 181-р тогтоолын 1-р хавсралт)*

Анхан шатны аудит

Аудитын зорилго:
  • Бэлэн байгаа, хялбар авч болох өгөгдөлд суурилна
  • Эрчим хүч хэмнэх нөөц боломж, шууд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлно
  • Нарийвчилсан хэмжилт судалгаа хийх хэрэгцээ шаардлага бүхий ажлын цар хүрээг тогтооно
  • Барилгын эрчим хүчний хэрэглээний гэрчилгээ гаргана*
  • Хэмнэлтийн үнэлгээ хийнэ**
  • Хөрөнгө оруулалтын тооцоолол хийнэ**
Аудит хийлгэх хугацаа:

Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэгдсэнээс хойш 12 сарын дотор анхан шатнаы аудит хийлгэнэ. Барилга байгууламж өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь барилгын эрчим хүчний хэрэглээний гэрчилгээг 12 сарын дотор эрчим хүчний анхан шатны аудит хийлгэх замаар авна.

Давуу талууд:
  • Бага зардлаар хэрэгжүүлж болох арга хэмжээг онцлох учир дараагийн аудит хийлгэх хүртэл 36 сарын хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд хөрөнгө оруулалт багатай ажлуудыг тусгадаг. Энэ нь санхүүгийн боломж багатай аж ахуйн нэгжид санхүүгийн дарамт бага учруулна.
  • Аудит хийлгэх зардал бага, хугацаа богино.
Сул талууд:
  • Өндөр өртөгтэй орчин үеийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхгүй учир аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд эрчим хүч хэмнэх зорилтоо өндрөөр төлөвлөх боломжгүй.

Хэсэгчилсэн аудит

Аудитын зорилго:
  • Анхан шатны аудитад үндэслэнэ
  • Технологийн болон бусад үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, барилга байгууламж зэрэг сонгосон тодорхой хэсгийн эрчим хүчний урсгал, тэнцэл, хэрэглээний нарийвчилсан судалгаа хийнэ
  • Барилгын эрчим хүчний хэрэглээний гэрчилгээ гаргана*
  • Өртөг зардлын шинжилгээ хийнэ
  • Хөрөнгө оруулалт, үр ашгийг тооцно
Аудит хийлгэх хугацаа:
  • Анхан шатны аудит хийлгэснээс хойш 36 сарын дотор хэсэгчилсэн эсхүл дэлгэрэнгүй аудит хийлгэнэ.
Давуу талууд:
  • Эрчим хүчний алдагдал өндөртэй хэсэгт нарийвчилсан аудит хийлгэж, хэмнэлттэй технологи нэвтрүүлснээр байгууллагын хэмжээнд эрчим хүчний зардлаа бууруулах боломжтой.
Сул талууд:
  • Бусад хэсэгт аудит хийгдэхгүй
  • Аудит хийгдээгүй хэсэгт эрчим хүчний хэмнэлтийг өндрөөр төлөвлөх боломжгүй.

Дэлгэрэнгүй аудит

Аудитын зорилго:
  • Эрчим хүч хэрэглэдэг бүх тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, барилга байгууламжийг хамруулна
  • Эрчим хүчний нарийвчилсан судалгаа хийнэ
  • Барилгын эрчим хүчний хэрэглээний гэрчилгээ гаргана*
Аудит хийлгэх хугацаа:
  • Анхан шатны аудит хийлгэснээс хойш 36 сарын дотор хэсэгчилсэн эсхүл дэлгэрэнгүй аудит хийлгэнэ.
Давуу талууд:
  • Бүх нэгж хэсгийг хамарна
  • Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлснээр хэмнэх эрчим хүчний хувь хэмжээ өндөр байна.
Сул талууд:
  • Эрчим хүчний хэмнэлттэй техник технологи нэвтрүүлэхэд өндөр дүнтэй хөрөнгө оруулалт шаардагдана
  • Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал өндөр, үүрэг хариуцлага өндөр байна.
  • Аудит хийлгэх зардал өндөр, хугацаа урт байна.

Түгээмэл асуултууд

Эрчим хүчний аудитыг хэн хэрэгжүүлэх эрхтэй вэ?
  • Магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллага болон эрх бүхий аудитор аудитын үйл ажиллагааг явуулна.
Зөвлөх үйлчилгээнд хэнийг сонгох боломжтой вэ?
  • Зөвлөх үйлчилгээг хуулийн этгээд, хувь хүн сонгож болно.
  • Тухайн зөвлөх үйлчилгээ нь олон салбарын мэдлэг, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардахаар бол хуулийн этгээдийг сонгоно.
  • Тухайн зөвлөх үйлчилгээг шаардлагатай мэргэжил, туршлага бүхий зөвлөх хувь хүн илүү сайн гүйцэтгэж чадахаар бол түүнийг сонгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу. (Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4-р бүлэг)
Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж буй иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх ямар урамшууллын тогтолцоо байдаг вэ?
  • Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн 3-р бүлэг. 12.1 заалт
  • Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн 9.1.9.е. заалт
  • Агаарын тухай хуулийн 6.1.6; 6.1.8; 6.1.11-д заасан журмаар зохицуулна.
  • Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт
  • Короновирусын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх шийдвэр гарсан.
Үүрэг хүлээсэн хэрэглэгч эрчим хүчний аудитыг хугацаандаа хийлгээгүй бол ямар үр дагавартай вэ?

Үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр, ААН байгууллагыг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгодог.

Аудитын үйлчилгээг хангалтгүй хийвэл ямар хариуцлага хүлээх вэ?

Эрчим хүчний аудитын байгууллага, мэргэжлийн байгууллага болон аудитор нь мэргэжлийн үйлчилгээг хангалтгүй үзүүлсэн нь нотлогдож, иргэн аж ахуйн нэгж байгууллагад хохирол учруулсан бол буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлж, магадлан итгэмжлэлийг цуцална.

Цар тахлын үед эрчим хүчний аудитыг хуулийн хугацаанд хэрхэн хийлгэхээ мэдэхгүй байна уу?

Короновирусын цар тахал дэлхий нийтэд өргөн тархаад байгаа өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн эрчим хүчний аудитыг цахимаар хийх боломжтой боллоо. Цахим аудитыг дараах дарааллаар хэрэгжүүлэх боломжтой. Та эрчим хүчний хэмнэлтийн талаар зөвлөгөө авах эсвэл эрчим хүчний аудит хийлгэхийг хүсвэл энд дарж холбогдоно уу.

Эрчим хүчний удирдлагын тогтолцоо гэж юу вэ?

ISO 50001, Эрчим хүчний менежментийн тогтолцоо –Шаардлага, хэрэглэх арга зүй стандарт нь байгууллага үр ашигтай эрчим хүчний менежментийн тогтолцоог бий болгох хүрээг тодорхойлно.

ЭРЧИМ ХҮЧНИЙ АУДИТ ХИЙХ ПРОЦЕСС

audit

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦАХИМ АУДИТ

Короновирусын цар тахал дэлхий нийтэд өргөн тархаад байгаа өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн эрчим хүчний аудитыг цахимаар хийх боломжтой боллоо. Цахим аудитыг дараах дарааллаар хэрэгжүүлэх боломжтой.
Хүрэх үр дүнХэлбэр
1Үнийн санал боловсруулахУтсаар ярих
2Үнийн санал өгөхМэйлээр харилцах
3Шийдвэр гаргагчтай гэрээ байгуулах уулзалтЦахим хурал
4Гэрээ байгуулахШуудангаар илгээх
5ЭХХ-ийн багтай хийх эхлэлийн уулзалт Цахим хурал
6Мэдээлэл цуглуулах, суурь өгөгдлийг тодорхойлохМэйлээр харилцах
7Хуваарилах байгууламж, дулааны узельд үзлэг, хэмжилт хийхГазар дээр нь үзлэг хийх
8Бусад шаардлагатай цэгүүдэд хэмжилт хийхМэйлээр харилцах
9Зураг авалтМэйлээр харилцах
10Судалгаа тооцоо Мэйлээр харилцах
11Өртөг үр ашгийн шинжилгээМэйлээр харилцах
12Аудитын тайлан танилцуулах хурал
  • Судалгаа
  • Дүгнэлт
  • Зөвлөмж
  • Хэрэгжүүлэх төлөвлөгөө
Цахим хурал
13Аудитын тайлан, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэвлэж баталгаажуулах, хүлээлгэн өгөх
  • Захиалагчид 1 хувь;
  • Гүйцэтгэгчид 1 хувь;
  • ЭХЗХ-нд 1 хувь
Шуудангаар илгээх
14Гэрээ дүгнэсэн акт үйлдэхШуудангаар илгээх
Та эрчим хүчний аудит хийлгэх шийдвэрээ гаргасан бол энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.