Эрчим хүчний удирдлагын тогтолцоо нь байгууллага эрчим хүчний хэрэглээгээ илүү сайн удирдахад тусална. Үүнд эрчим хүчний бодлогоо бий болгох, хэрэгжүүлэх, эрчим хүчний хэрэглээний зорилгоо тодорхойлох болон түүнд хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зэрэг хамаарна. Түүнчлэн эрчим хүчний үр ашигтай технологийг хэрэгжүүлэх, эрчим хүчний алдагдлыг багасгах, өртөгийг бууруулах зорилгоор үйл ажиллагааг сайжруулах зэрэг хамаарна....
ISO-50001 стандарт таны бизнест ямар үр өгөөж авчрах вэ?
Эрчим хүчний хэрэглэдэг байгууллага аж ахуйн нэгжүүд ISO 50001 стандартыг хэрэгжүүлснээр эрчим хүчийг хэмнэх нь дан ганц эрчим хүч хариуцсан техникийн ажилтны үүрэг биш гэдгийг ойлгосон бүх шатны ажилтнууд хоорондоо стандартын нэг хэлээр ойлголцож, эрчим хүчний зардлаа бууруулах тал дээр хамтран ажилласнаар байгууллагын бизнесийн ашиг нэмэгдэнэ, хамт олны дунд эрчим хүчний зохистой хэрэглээний зөв дадал сууж эрчим хүчийг зохистой хэрэглэснээр байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасаж, байгууллагын нэр хүнд өснө. Мөн бизнесийн урт хугацааны тогтвортой байдал хангагдана. Тиймээс ISO 50001 стандартыг дэлхий даяар том, жижиг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлсээр байна.
ISO-50001 стандартыг хэн хэрэгжүүлэх боломжтой вэ?
ISO 50001 стандартыг Удирдлагын тогтолцооны бусад стандартуудын адил төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өмчлөлийн хэлбэр, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, газар зүйн байрлал, эрчим хүчний хэрэглээний цар хүрээ болон гүйцэтгэлийн одоогийн түвшингээс үл хамааран хэрэгжүүлэх боломжтой.
ISO-50001 стандартыг хэрхэн баталгаажуулах вэ?
Удирдлагын тогтолцооны бусад ISO стандартуудын нэгэн адил ISO 50001 стандартыг хэрэгжүүлэх нь тухайн байгууллага болон хувьцаа эзэмшигчид, хэрэглэгчдэд дотоод ба гадаад үр ашгийг авчирдаг. Хөндлөнгийн аудитороор үнэлгээ хийлгэж, баталлгаажуулалтын гэрчилгээ авах нь стандартын өөрийнх нь эцсийн зорилго биш боловч энэ нь бизнесийн нэр хүндийн нэрийн хуудас болдог учир байгууллагын удирдлага ISO 50001 стандартын баталгаажуулалтын гэрчилгээ авах сонирхолтой байдаг.
ISO-50001 стандарт нэвтрүүлэх, баталгаажуулах процесс
Танай байгууллагад Эрчим хүчний удирдлагын тогтолцооны ISO-50001 стандарт нэвтрүүлэхэд зөвлөх үйлчилгээ шаардлагатай байгаа бол энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.