Зөвлөмж

Та хэдэн төгрөгний эрчим хүч хэрэглэдэг вэ?

Бидний хэрэглэдэг эрчим хүч “кВт.цаг” нэгжээр хэмжигддэг. Айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ нь хэрэглээний түвшин, хоногийн цагийн ялгавартай тоолуур хэрэглэж эсэхээс хамаарч дунджаар 100-145 төгрөг байдаг. Орон сууцанд амьдарч буй нэг өрхийн нэг сарын цахилгаан эрчим хүчний дундаж хэрэглээ 250 кВт.цаг байдаг ба сард дунджаар 25000-36000 төгрөгийг цахилгаан эрчим хүчний төлбөрт төлдөг байна. Нэг өрхийн хоногийн цахилгаан эрчим хүчний хэмжээг 8.3 кВт цаг гэж үзээд дундаж тариф болох 130 төгрөгөөр үржүүлж тооцоход энг айл хоног дунджаар 1079 төгрөгийг цахилгаан эрчим хүчний төлбөрт төлдөг гэх тооцоо гарч байна. Тэгэвэл танай гэр бүл өдөрт цахилгаан эрчим хүчний хэрэглээндээ нэг талхнаас хямд зардал төлж байгааг та анзаарсан уу?

Дээрх зардлаар та өдөрт юу хийж болохыг судалцгаая. Дээрх зардлаар та хөргөгчөө 10 цаг ажиллуулж чадна, угаалгын машинаа 2-3 цаг тасралтгүй ажиллуулж хувцсаа угаана, ус буцалгаагчаар 10 удаа ус буцалгана, нөтбүкээ 2 өдөр тасралтгүй ажиллуулах боломжтой, 15 цамц индүүдэх боломжтой, зурагтыг 5-9 цаг тасралтгүй асааж үзэх боломжтой.

Гэрэлтүүлгээс эрчим хүч хэмнэх арга

Барилга байгууламжийн үүд хаалга, орон сууцны орцонд орой үдшийн цагаар хүн явсан ч яваагүй ч ялгаагүй гэрэл байнга асаасан байдаг. Гэрэлтүүлгээс эрчим хүчийг хэрхэн хэмнэж болохыг орон сууцны нэг орцоор жишээ болгон авч, тооцоо хийж үзье. Орцны нэг давхарт 60 ватт хүчин чадалтай улайсдаг гэрэл суурилуулж, жилийн турш өдөр бүр 10 цаг тасралтгүй асаадаг гэж бол сард 2340 төгрөг, жилд 28080 төгрөгний зардал гарна. Тэгвэл орцны давхар бүрт гэрэл асаалттай, тэр бүү хэл Улаанбаатар хотын бүх орон сууцны орцны давхар бүрийн гэрэл жилийн турш өдөр бүр 10 цаг асаалттай байдаг гэж бодвол эдгээр гэрэлтүүлэгт зарцуулах цахилгаан эрчим хүчний зардалд томоохон мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх тоо гарах нь ойлгомжтой.

Тэгвэл улайсдаг гэрлийг эрчим хүчний хэмнэлттэй LED гэрлээр солиход эрчим хүчний зардал 50 хувь буурах бол хөдөлгөөн мэдрэгч суурилуулбал дээрх зардал 70 хүртэл хувиар буурах тооцоо гарна. Эрчим хүчний хэмнэлттэй LED гэрлийн ашиглалтын хугацаа улайсдаг гэрлийн шилтэй харьцуулахад 10 дахин их байдаг. Мөн тэ гэртээ, ажлын байрандаа ашиглаагүй гэрлээ тогтмол унтрааж эрчим хүчээ хэмнэвэл таны эрчим хүчний зардал тэр хэмжээгээр буурч таны үргүй зарцуулж байгаа мөнгийг хэмнэх болно.

Энгийн улайсдаг чийдэнСүүн гэрэлLED гэрэл
22,750 төгрөг3,350 төгрөг1,950 төгрөг
175 кВт.цаг26 кВт.цаг15 кВт.цаг
lamp
lamp
lamp

Барилгын дулааны алдагдал гэж юу вэ?

Барилгын дулаан нь дараах хоёр үндсэн хэлбэрээр алдагддаг байна. Үүнд:

  1. Хаших хийцийн алдагдал буюу барилга барьсан материалын дулаан дамжуулалтаас үүсэх алдагдал. Үүнийг олон улсын хэлээр ТРАНСМИССийн алдагдал гэж нэрлэдэг.
  2. Агаар нэвтрэлтийн алдагдал. Барилгын хаалга, цонх, хананд зай завсар гарвал түүгээр агаар гадагшилж түүнтэй хамт их хэмжээний дулаан алдагдана. Зай завсраар гарах дулаан агаарын алдагдлыг олон улсын нэр томьёогоор ИНФИЛЬТРАЦийн алдагдал хэмээнэ.

Дулааны трансмиссийн алдагдал

Барилгын гадна хана, дээвэр, шал, цонх, хаалга зэрэг хашлага хийцээр дулааны зонхилох хэсэг алдагддаг. Манайд ашиглаж буй орон сууцны хувьд аваад үзэхэд хамгийн доод давхрын айл шал болон хана, дундах айлууд хананаас, дээд давхрын айлууд хана болон дээврээс голцуу дулаанаа алддаг ба энэ алдагдал нь тухайн барилгын дулааны алдагдлын 70-90%-ийг эзэлдэг. Гэхдээ тухайн барилгын байршил, хийц.гадаргуугийн талбайн хэмжээ, геометрийн хэлбэр зэрэг нь үүнд бас их нөлөөлнө. Барилгын дотор болон гадна агаарын температурын зөрүү нь дулааны солилцоо явагдах үндсэн шалтгаан болдог ба барилгын хашлага хийцийн дулаан дамжуулах үзүүлэлт их байх тусам дулааны алдагдал тэр хэмжээгээр их байдаг.

Дулааны инфильmрацийн алдагдал

Монголчилбол "Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог" гэж гээд ойлгоход хялбар ба энэхүү алдагдал нь барилгын цонх, хаалганы завсар зай, хашлага хийцийн уулзвар, үүссэн ан цаваар болон салхижуулалт хийх үеэр гардаг. Салхижуулалт хийх үед өрөөний доторх дулаан агаар гаднах хүйтэн агаараар солигдон дулаан алдахад хүргэдэг. Ер нь барилгын завсар зай ан цаваар гадагшилж буй дулаан нийт дулаан алдагдлын 10-40%-ийг эзэлнэ. Дулаан алдагдлын хэмжилт хийж байх үед угсармал барилгын хана хоорондын завсар, цутгалтаас үүссэн нүх зэрэгт байдаг бол сүүлийн үед барилгад өргөн хэрэглэ Монголын өвөг дээдэс гэж сургадаг байсныг санаж, барилгын битүүмжлэлд онцгой анхаарах шаардлагатай. Үүнд хамгийн түрүүнд цонх, хаалгыг сайн битүүмжлэх хэрэгтэй.

Агаар сэлгэлт нь өрөөн дэх хорт бодисуудыг (илүүдэл дулаан, чийг, хорт хий, уур) зайлуулах үүрэгтэй. Эдгээр бодис нь өрөөнд илүүдэл байдлаар удаан хадгалагдсанаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна өрөөний чийглэлтийг нэмэгдүүлж, цан үүсгэдэг тул агаарыг үе үе сэлгэж байгаарай.

Эрүүл ахуйн норм ёсоор цаг тутам өрөөний агаарын хагасыг сэлгэж байх шаардлагатай. Ер нь өдөрт 2 удаа хаалга цонхыг нээж 5-10 минут агаар оруулах хэрэгтэй. Ийм нөхцөлд өрөөний бохирдсон агаар шинэ агаараар ханыг хөргөхгүйгээр бүрэн солигдоно. Агаар сэлгэх хугацаа ихэсвэл халаалтын эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох богино хугацаанд агаарыг бүрэн сэлгэж байхаар тооцож, төлөвлөх хэрэгтэй.

Дулаан хэмнэвэл мөнгө хэмнэнэ

Аливаа юманд тооцоотой хандана гэдэг бол арвич хямгач байхын үндэс. Монголчууд бид бүх зүйлдээ баримжаагаар хандаад сурчихаж.

  • Танайх жилд хэдий хэмжээний түлш хэрэглэдэг вэ? гэж асуувал:
  • Хоёр машин мод гэх юмуу эсвэл нэг машин нүүрс түлдэг гэж хариулна.
Нэг машин нүүрс гэдэг нь 5 тн орчим гэсэн үг. Заавал тийм хэмжээний түлш хэрэглэх юм гэж бат ойлгоно. Түүнийг хэмнэх талаар бодож санаа зовохгүй. Хэрэв нарийвчилж судлаад үзвэл өрхийн төсвийн нилээд хэсэг нь түлээнд зарцуулагддаг нь харагдана.

Бид гэр байшин орон сууц барихдаа хямд төсрийг хараад юухан хээхнээр барьчихна. Тэгээд түүнээ дулаацуулах гэж олсон хэдэн бор төгрөгөө шатаагаад дуусна. Хэрэв дулаан сууц барих буюу орон сууцаа шаардлагын түвшинд хүртэл дулаалж чадвал түлээний хэмнэлтээсээ зарсан зарлагаасаа хэдхэн жилийн дотор нөхчих боломж бий гэнэ. Барилгын зай завсрыг чигжээс хийх замаар битүүлж, хаших хийцийг дулаалгын материалаар нэмэлт дулаалга хийж дулааны алдагдлыг бууруулах боломжтой.